Хүний нөөцийн бодлого
Хүн бол хамгийн баялаг нөөц юм.
Хүн бол байгууллагын тэр бүү хэл улс орны баялаг байдаг. Хүний нөөц бол бусад нөөцүүдтэй харьцуулахад хамгийн шавхагдашгүй арвин баялаг бөгөөд хүн байнга хөгжиж нийгэм ч биднээс хөгжихийг шаардаж байдаг. “Нутгийн буян грүпп” ХХК нь 100% хүний нөөцөө дотоодын боловсон хүчнээр хангадаг бөгөөд нийт 250 гаруй мэргэжлийн өндөр ур чадвар бүхий ажилтан албан хаагчдаар хүний нөөцөө бүрдүүлэн ажиллаж байна.
“Нутгийн буян групп” ХХК-нд орсноор танд нээгдэх боломжууд
- Ажлын тав тухтай орчинд эрч хүчтэй, чадварлаг, эвсэг хамт олонтой нэгдэх
- Мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх, өсөн дэвших боломжоор хангагдах
- Хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөхүйц цалин урамшуулал, нэмэлт боломжууд
- Мэдлэг, ур чадвар хөдөлмөрөө шудрагаар үнэлүүлэх систем
Хөнгөлөлт урамшуулал
Бид ажилчиддаа утасны төлбөрийн хөнгөлөлт, хээрийн нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл олгоод зогсохгүй орон сууцны төлбөрийн хөнгөлөлт зэргийг олгодог.
Хийж бүтээх, өсөн дэвших зорилго бүхий чадварлаг хүн бүрт манай үүд хаалга нээлттэй. ТА манай компанийн зарласан нээлттэй ажлын байранд өөрийн дэлгэрэнгүй аикетаа [email protected] хаягаар ирүүлэх эсвэл цахимаар АНКЕТ бөглөнө үү.