“Та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!”

Л.Бат-Орших

“НУТГИЙН БУЯН ГРУПП” ХХК-ний Ерөнхий захирал

Мэндчилгээ

“Нутгийн буян групп” ХХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд талархал илэрхийлж мэндчилж байна. Монгол улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж буй энэ үед улсынхаа бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаадаа манай группийн хамт олон сэтгэл хангалуун байдаг билээ . “Нутгийн буян групп” ХХК нь анх 2011 онд үүсгэн байгуулагдаж, геологи хайгуул, уул уурхай, уул уурхайн оператор, гадаад дотоод худалдаа, хүнд машин механизм, сэлбэгийн худалдаа, барилга бүтээн байгуулалт, бетон зуурмаг, авто зам , тээвэр ложистик, үл хөдлөх хөрөнгө зуучлах зэрэг улс орны тухайн цаг үе нийгэм, эдийн засгийн хөгжилтэй салшгүй уялдаатай өргөжсөөр ирсэн билээ. Группийн үйл ажиллагаа тэлж өргөжихийн хэрээр хамтран ажиллагч байгууллага, үйлчлүүлэгч, ажиллагсад болон улс орон нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага улам бүр өндөржсөөр байна. Өнөөдөр тус групп нь Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцсэн олон улсын чанар, стандартын шаардлага хангасан орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмжид суурилсан, байгальд ээлтэй бүтээн байгуулалтыг хийж байгаа нь бид салбартаа тэргүүлэгч компани болох үндэс болж буйг тэмдэглэн хэлэхийн сацуу, энэхүү амжилт ололт бүхэн хамт олны маань нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл төдийгүй манай группийг сонгон хамтран ажиллагч байгууллага, үйлчлүүлэгчид та бүхний сэтгэлийн илэрхийлэл гэдгийг дурдахад таатай байна.