НОГООН ОРОН СУУЦ ТӨСЛИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн ШАРХАД ДЭД ТӨВ төслийн ажил эхэллээ.
Энэхүү ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл нь иргэдийн оролцоонд тулгуурласан гэр суурьшлыг эрчим хүчний хэмнэлттэй, эрүүл, аюулгүй, амьдрах таатай орчин бүхий орлогод нийцсэн орон сууцны эко хороолол болгон хөгжүүлэх юм.
Төслийн 1-р үе шатанд Баянхошуу, Шархад дэд төвүүдэд нийт 2,8ГА талбайд 220 айлын орлогод нийцсэн ногоон, эко орон сууц хорооллыг бүтээн байгуулах ажил ийнхүү эхэллээ.
Бүтээн байгуулагч НУТГИЙН БУЯН ГРУПП нь энэхүү төслийн ШАРХАД ДЭД ТӨВ-ийн гүйцэтгэгчээр шалгаран барилгын шавыг тавилаа.