УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Барилгын салбарын шилдэг аж ахуйн нэгж НУТГИЙН БУЯН ГРУПП-ийн хэрэгжүүлж буй АЗ ЖАРГАЛЫН ТӨГӨЛ – ХАППИ РЕЗИДЕНС ХОТХОН төслийн А-3 блокийн барилгын ажил бүрэн дуусаж Улсын комисст хүлээлгэн өглөө.
ХАППИ РЕЗИДЕНС ХОТХОН төсөл нь 2024 онд хотхондоо усан оргилуур, нэг дүгээр ээлжийн 1.5 га газар хийх тохижилт ногоон байгууламжийн ажлыг бүрэн хийж дуусган оршин суугчдадаа хүлээлгэн өгсөн.
Ирэх онд тус төсөл нь нэг дүгээр ээлжийн сүүлийн А-7 блокоо ашиглалтад оруулахаар ажиллаж урьдчилсан захиалгаа авч байна.
Мөн ирэх оноос хүүхдийн сургууль, авто угаалга бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.