ШИЛДЭГ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ КОМПАНИ-аар шалгарлаа.

Барилга МН, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн яам хамтран зохион байгуулсан 37 дахь удаагийн Barilga Expo олон улсын барилгын үзэсгэлэн яармаг “Build smart” уриан дор 2025 оны 04-р сарын 11-ээс 04-р сарын 13-ны өдрүүдэд Буянт Ухаа спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа.

Тус үзэсгэлэн яармагт барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид, шинэ орон сууц, хаусны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид зэрэг барилга бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй 400 орчим ААН, компаниуд оролцож бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа танилцууллаа.

Энэхүү арга хэмжээнд Нутгийн Буян Групп нь Хаппи резиденс хотхон болон Очир сити хотхон төслүүдээрээ оролцож тус үзэсгэлэн яармагийн ШИЛДЭГ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ КОМПАНИ-аар шалгарлаа.