Нутгийн Буян Групп-ийн бүтээн байгуулалтын хамгийн том, онцлох төсөл, Хубилай Сэцэн хааны мэдэлсний 810 жилийн ойтой давхцан “Хубилай” зочид буудал 2025 оны 9-р сарын 23-ны өдөр буюу Хубилай Сэцэн хааны мэндэлсэн өдрөөр ёслол төгөлдөр нээлтээ хийлээ.
Энэхүү буудал нь Монгол Улсыг дэлхийд сурталчлах, олон улсын жуулчдыг татах зорилготой дотоодын тансаг зэрэглэлийн зочид буудлын сүлжээний эхлэл төдийгүй Монголын түүх, соёлыг орчин үеийн тав тухтай үйлчилгээтэй хослуулсан уламжлал, инновацийн нэгдэл юм.

Чингис хаан олон улсын нисэх буудлын ойролцоо байрлах тус буудал нь нийт 86 өрөө, 240 гаруй зочин хүлээн авах хүчин чадалтай бөгөөд ресторан, спа, фитнесс, хурал хуримын танхим, хүүхдийн тоглоомын хэсэг зэрэг олон төрлийн иж бүрэн үйлчилгээтэй.
Нээлтийн арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн төлөөлөл, түнш байгууллагууд, гадаад дотоодын зочид оролцож, Монголын эзэнт гүрний түүхэн өв соёлыг орчин үеийн хэв маягаар харуулсан үзүүлбэрүүдийг сонирхлоо. Арга хэмжээний гол уур амьсгалыг XIII зууны их хаан Хубилай хааны сүр хүч, түүхэн ялалт, эзэнт гүрний хөгжил цэцэглэлийг илтгэх тайзны шийдэл бүрдүүлсэн нь зочдын сэтгэлд гүн сэтгэгдэл төрүүлэв.



Нутгийн Буян Групп нь энэхүү төслөөрөө зөвхөн Монголын зочид буудлын салбарт шинэ стандарт тогтоохоос гадна олон улсын зах зээлд өрсөлдөхүйц үндэсний брэнд бий болгохыг зорьж байна. Цаашид “Хубилай” зочид буудлын сүлжээг Монголын бусад бүс нутаг болон олон улсын зах зээлд тэлэх төлөвлөгөөтэй байна.
ХУБИЛАЙ ЗОЧИД БУУДЛЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.АНУДАРЬ нээлтийн үеэр хэлэхдээ:
“Бидний энэ бүтээн байгуулалт зөвхөн нэг зочид буудлын нээлт биш, харин Монголын соёл, уламжлалыг дэлхийд таниулах шинэ үеийн эхлэл юм.” хэмээн онцоллоо.


Хубилай зочид буудлын нээлт нь 2025 онд Монгол Улсад аялал жуулчлал, тансаг зэрэглэлийн үйлчилгээний салбарт гарсан хамгийн том дэвшилтэт үйл явдлуудын нэг болж тэмдэглэгдэж байна.
