Сэлбэ дэд төв орон сууцжуулах төслийн зургадугаар сарын аюулгүй ажиллагааны төлөвшлийн үнэлгээ гарч Нутгийн Буян Группийн ХАБЭАБО-ны баг шилдгээр шалгарч, шилжин явах цомын эзэн боллоо.

Түүнчлэн энэ удаагийн ХАБЭАБО-ны багийн уулзалтаар үнэлгээний дүнг танилцуулахаас гадна фасад хийхэд ашиглах дүүжинт өргүүрийн аюулгүй байдлыг хангах, өдөр тутмын хяналтын хуудсыг хэрхэн ашиглах талаар зааварчилгаа өгч, санал солилцов.

2,265,986 хүн/цаг АЮУЛ ОСОЛГҮЙ
Сэлбэ хотын ХАБЭАБО-ны баг хамт олон бүтээн байгуулалтын талбайд аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, эрсдэлгүй ажилласаар байна.

