БАРИЛГА, ОРОН СУУЦ 2020 ҮЗЭСГЭЛЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний ойн баярыг жил бүр угтан зохион байгуулагддаг томоохон үйл ажиллагааны нэг бол “БАРИЛГА-ОРОН СУУЦ” үзэсгэлэн яармаг билээ. Энэ жилийн “БАРИЛГА, ОРОН СУУЦ-2020” үзэсгэлэн 8-р сарын 21-23-ний өдрүүдэд “Мишээл” экспо төвд “НОГООН ХӨГЖЛИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ” гэсэн уриан доор зохион байгуулагдаж өндөрлөлөө.
“НУТГИЙН БУЯН ГРУПП” ХХК -ийн хэрэгжүүлж буй Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арцатын аманд байрлах HAPPY RESIDENCE орон сууцны хотхоноороо БАРИЛГА ЭКСПО 2020-д амжилттай оролцоллоо. Уг үзэсгэлэн яармагт HAPPY RESIDENCE хотхоноо дэлгэрэнгүй танилцуулж барилгын материал, тоног төхөөрөмж, барилга угсралтын хийцлэл, төлбөрийн уян хатан нөхцөл, хотхоны ногоон байгууламж зэргийг олон нийтэд сурталчлан таниуллаа.

Та уг үзэсгэлэн яармагт хүрэлцэн ирж амжаагүй бол “НУТГИЙН БУЯН ГРУПП” ХХК -ын борлуулалтын алба: 8888-3085, 8911-3085, 8908-1801, 9910-5368 дугааруудаас мэдээлэл авах боломжтой.