ЦОНХНЫ ҮЙЛДВЭРИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Нутгийн буян групп ХХК нь вакуум болон метал цонх хаалганы “NB WINDOW” үйлдвэрийн үйл ажиллагаагаа эхлүүлэн барилгын материалын үйлдвэрлэлийн салбартаа нэгэн шинэ хуудсаа нээгээд байна.

Бид мэргэжлийн чадварлаг, туршлагатай хамт олноор багаа бүрдүүлж, чанар аюулгүй байдлаараа тэргүүлэгч PARKER брэндийн тоног төхөөрөмж ашиглан хоногт 250-300 м2 буюу 100 ширхэг цонх үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллаж байна.

Манай вакум болон метал цонх хаалгын үйлдвэр нь Дэлхий дахинд чанараараа танил болсон Герман Улсын VEKA брэндийн материалаар Олон Улсын чанар стандартад нийцсэн вакум (хуванцар) цонх хаалга үйлдвэрлэл, угсралт суулгалт мөн метал цонх хаалгыг дотооддоо үйлдвэрлэж эхэллээ.