ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛНЫ ХҮНДЭТГЭЛ НААДАМ БОЛЛОО

Тус наадамд 4 насны 300-гаад хурдан хүлэг морьд тоосоо өргөснөөс
Хурдан азарганы уралдаанд:

  • Түрүү – Өвөрхангай аймгийн Богд сум П.Ганболдын хул азарга түрүүлж торгон жолоо өргүүллээ
  • Аман хүзүү – Өвөрхангай аймаг Уянга сум Д.Энхжаргалын хул
  • Айргийн гурав – Хэнтий аймаг Дадал сум Б.Батхүүгийн хүрэн
  • Айргийн дөрөв – Өвөрхангай аймаг Тарагт сум Б.Шийрэвийн хээр
  • Айргийн тав – Өвөрхангай аймаг Уянга сум П.Манал хээр
  • Их насны морьдын уралдаанд:
  • Түрүү – Өвөрхангай аймгийн Нарийн тээл сум П.Цэрэнбавуугийн хээр түрүүлж торгон жолоо өргүүллээ
  • Аман хүзүү – Өмнөговь аймаг Даланзадгад сум Б.Наранбаатарын хонгор
  • Айргийн гурав – Өвөрхангай аймаг Тарагт сум Т.Найдандоржийн сартай хүрэн
  • Айргийн дөрөв – Өвөрхангай аймаг Уянга сум Б.Шийлэгдоржийн хар
  • Айргийн тав – Өвөрхангай аймаг Тарагт сум Д.Шинэмөнхийн хээр
  • Соёолон насны уралдаанд:
  • Түрүү – Завхан аймгийн Цагаан чулуут сум Л.Амарсанаагийн зээрд халзан түрүүлж торгон жолоо өргүүллээ
  • Аман хүзүү – Өвөрхангай аймаг Богд сум Л.Пүрэвдоржийн зээрд халзан
  • Айргийн гурав – Өвөрхангай аймаг Уянга сум Б.Шийлэгдоржийн хонгор
  • Айргийн дөрөв – Өвөрхангай аймаг Уянга сум Б.Шийлэгдоржийн хээр халзан
  • Айргийн тав – Өвөрхангай аймаг Арвайхээр сум Г.Баярсайханы бор
  • Хурдан дааганы уралдаанд:
  • Түрүү – Өвөрхангай аймгийн Богд сум П.Ганболдын хонгор түрүүлж торгон жолоо өргүүллээ
  • Аман хүзүү – Өвөрхангай аймаг Тарагт сум Б.Хосбаярын хээр
  • Айргийн гурав – Өвөрхангай аймаг Богд сум С.Оюунболдын саран хонгор
  • Айргийн дөрөв – Өвөрхангай аймаг Хайрхан дулаан сум Т.Шийлэгбатын хээр
  • Айргийн тав – Өвөрхангай аймаг Уянга сум Б.Цэдэндавгын алаг хурдлаж наадамчин олноо баярлууллаа.

Үндэсний хүчит бөхийн барилдаанд улс аймгийн цолтой 64 бөх зодголсоноос

  • Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Монгол Улсын Гарьд М.Бадарч түрүүлж
  • Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Монгол Улсын харцага Х.Гантулга үзүүрлэлээ
  • Их шөвөгт Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат Монгол Улсын начин Б.Сугаржаргал
  • Их шөвөгт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Аймгийн арслан Т.Довчинсэмбээ нар шалгарлаа.

Тус наадмын шагайн харвааны тэмцээнд Уянга, Арвайхээр, Тарагт сум, Төв аймгийн харваачдын 6 багийн 50-аад харваачид онч мэргэнээ сорин өрсөлдсөнөөс

багийн харвааны Тэргүүн байранд аймгийн гоц мэргэн Б.Баярмагнай ахлагчтай “Нутгийн буян групп” ХХК-ны “Алтан зурхай” баг,

Дэд байранд аймгийн гоц мэргэн Б.Ганзориг ахлагчтай “Буянт нутаг” ХХК-ны “Алтан зурхай-2” баг,

Гутгаар байранд аймгийн гоц мэргэн Э.Энхтөр ахлагчтай “Мөнх инса” ХХК-ны баг орсон бол хувийн цуваа харвааны төрөлд:

Тэргүүн байрыг Уянга сумын 2-р сургуулийн математикийн багш, аймгийн хошой мэргэн П.Манал,

Дэд байрыг Уянга сумын 2-р сургуулийн 6а ангийн сурагч н.Бямбасүрэн,

Гутгаар байрыг Тарагт сумын залуу харваач н.Билгүүн нар эзэллээ.

Сурын харвааны төрөлд 30 гаруй харваачид цэц мэргэнээ сорьсноос:

Эрэгтэй ангилалд

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат аймгийн мэргэн, спортын мастер С.Босоомөнх тэргүүн байр эзэллээ.

Удаах байранд Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат аймгийн мэргэн, спортын мастер М.Чойгийдавга

3-р байр Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат “Хавтга Мэргэн”холбооны харваач аймгийн мэргэн, спортын мастер О.Чулуунбат

4-р байр  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат аймгийн Үндэсний сур харваа холбооны харваач аймгийн мэргэн, спортын мастер С.Баяржаргал

5-р байр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат “Тулуй Мэргэн” холбооны харваач М.Чимэдбямба

Эмэгтэй төрөлд:

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат аймгийн Үндэсний сур харваа холбооны харваач аймгийн мэргэн спортын мастер С.Лхагвасүрэн тэргүүн байр эзэллээ.

Удаах байранд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат аймгийн Үндэсний сур харваа холбооны харваач аймгийн гарамгай харваач С.Цэрэндулам

3-р байр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат “Зэлмэ сур харваа” клубийн 1-р зэргийн харваач Ч.Чимэддулам

4-р байр  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат аймгийн Үндэсний сур харваа холбооны харваач Б.Мөнхшүр

5-р байр Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат аймгийн мэргэн, спортын мастер Б.Нямдорж тус тус эзэллээ.