ХУД, 2-р хороо, орон сууц хоорондын нийтийн эзэмшлийн замыг засварлав

Компанийн нийгмийн хариуцлага гэдэг нь аливаа аж ахуйн нэгж өөрийн үйл ажиллагаагаа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгаль орчинд бохирдолгүй, нийгэмд сөрөг үр дагаваргүй ил тод, нээлттэй явуулна гэсэн ойлголт болно.

Ийнхүү хамтрагч, түншүүд, олон нийт, хэрэглэгч, ажиллагсдынхаа өмнө хүлээх хариуцлага, чиг хандлагаа тодорхойлсон хэм хэмжээг бизнесийн үйл ажиллагаандаа баримтлан ажиллах замаар байгууллагадаа баялгийг бүтээн бий болгох төдийгүй улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмрээ оруулах үйл явц юм.

Тиймдээ ч нийгмийн хариуцлагын хүрээнд Хан-Уул дүүрэг, 2-р хорооны нутаг дэвсгэрт орон сууц хоорондын нийтийн эзэмшлийн зам нь автомашин, явган зорчигч явах боломжгүй болсон байсныг “Нутгийн буян групп” ХХК, Асиан Сити ХХК, ЭмЭмЖи капитал ХХК-иуд хамтын хөрөнгө оруулалтаар 14 хоногийн хугацаанд 400 метр урт, 25 см зузаантай бетон хучилттай авто замыг чанартай гүйцэтгэн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээлгэн өгч оршин суугчдын тав тухтай, аюулгүй зорчих боломжийг бүрэн хангаж Улаанбаатар нийслэлийн өмчид хүлээлгэн өгөв.