БӨХЧҮҮДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Бүтээн байгуулагч НУТГИЙН БУЯН ГРУПП нь үндэсний өв соёл, уламжлалаа эрхэмлэн Монголын Үндэсний бөхийн их спортын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулан, дэмжин ажилладаг билээ.

Удахгүй болох Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан компанийн удирдлагууд хүчит бөхчүүдээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

НУТГИЙН БУЯН ГРУПП-ын бөхчүүд:

Архангай, Цэнхэр сумын харьяат “Бөх Билэгт” дэвжээ, “Алдар” спорт хороо Нутгийн Буян Групп-ын бөх Монгол Улсын Гарьд Мягмарын Бадарч

Өвөрхангай, Төгрөг сумын харьяат “Их Монголын Хүчтэн” дэвжээ, “Алдар” спорт хороо Нутгийн Буян Групп-ын бөх Монгол Улсын Харцага Цэдэнсодномын Бямба-Отгон

Өвөрхангай, Баян-Өндөр сумын харьяат “Их Монголын Хүчтэн” дэвжээ, “Алдар” спорт хороо Нутгийн Буян Групп-ын бөх Аймгийн Арслан Төрбатын Довчинсэмбээ

Өвөрхангай, Уянга сумын харьяат “Их Монголын Хүчтэн” дэвжээ, Нутгийн Буян Групп-ын бөх Аймгийн Заан Даваадагвын Дарханбаатар

Хүчит бөхчүүддээ мэх уран байж, эр бяр төгөлдөр байхыг хүсэн ерөөе.

ЧАНАРЫН ДЭЭДИЙГ ТАНД

БАРИЛГЫН САЛБАРЫН ШИЛДЭГ КОМПАНИ – НУТГИЙН БУЯН ГРУПП