ГАРЬД ЦОЛНЫ МЯЛААЛГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн барилдаанд 8 даван үзүүрлэсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат “Их Монголын Хүчтэн” дэвжээ, “Алдар” спорт хороо, ЗХ-034 анги НУТГИЙН БУЯН ГРУПП-ийн бөх Ц.БЯМБА-ОТГОН-ы ГАРЬД ЦОЛ-ны мялаалга наадам 2023 оны 09-р сарын 03-ны өдөр Өвөрхангай аймагт зохион байгуулагдлаа.

Тус наадмын үеэр Ц.Бямба-Отгонд ХҮНДЭТГЭЛ үзүүлэн, HAPPY RESIDENCE хотхонд 4 өрөө байр гардан авах БАТЛАМЖ-ийг компанийн зүгээс гардууллаа.

НУТГИЙН БУЯН ГРУПП-ийн бөх Ц.Бямба-Отгондоо цаашид улам их амжилтыг хүсэн ерөөе.

НУТГИЙН БУЯН ГРУПП-ийн хамт олон 2023 он