ШИЛДЭГ ТӨСЛӨӨР ШАЛГАРЛАА

Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болох ХУД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт сүндэрлэж буй 640 айлын “Happy residence” хотхон нь оршин суугчдын тав тухтай, эрүүл аюулгүй орчинд аж төрөх нөхцөлийг бүрдүүлэхийн сацуу, хүний бүхий л хэрэгцээг багтаасан цогцолбор хотхон юм. Уг хотхоныг барилгын салбарт 10 жил үйл ажиллагаа явуулж, арвин туршлага хуримтлуулсан чанарыг эрхэмлэгч “Нутгийн буян групп” ХХК хамт олон бүтээн байгуулж байна.

Хаппи резиденс төсөл хөрсний бохирдолгүй цэвэр агаартай бүсэд хэрэгжиж байгаа, барилгын чанар өндөр зэрэглэлийн, авто машины зогсоолын хүрэлцээтэй байдал болон хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бүсэд байршдаг зэрэг давуу талуудтай.