ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

“Хилэнт Эх” хэмээх Модон луу жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Барилга, хот байгуулалт нийтийн аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлж, Төрийн дээд Одон “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор НУТГИЙН БУЯН ГРУПП-ийн Барилгын төслийн захирал, ерөнхий инженер, Монгол улсын зөвлөх инженер Д.Жаалхүү шагнагдлаа.

Шагналыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, БХБЯ-ны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярбат нар гардууллаа.