БЯМБА-ОТГОН ГАРДИ ТҮРҮҮЛЛЭЭ
Архангай аймгийн Өлзийт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Өлзийт сумаас төрөн гарсан улсын цолтой бөхчүүдийн нэрэмжит yлс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, НУТГИЙН БУЯН ГРУПП, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын гарди Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Сүхбаатарын Сүхбат үзүүрлэв.
Дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р. Пүрэвдагва, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эбэг” ХХК, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, улсын харцага Г.Бадрах нар шалгарлаа.
Наймд улсын харцага Х.Гантулга, улсын начин Ө.Батзул, улсын начин О.Түмэн, аймгийн арслан Д.Аззаяа нар үлдэв.