БӨХЧҮҮДИЙНХЭЭ БЭЛТГЭЛД АМЖИЛТ ХҮСЭН ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Бүтээн байгуулагч НУТГИЙН БУЯН ГРУПП нь үндэсний өв соёл, уламжлалаа эрхэмлэн Монголын Үндэсний бөхийн их спортын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулан, дэмжин ажилладаг билээ.

Удахгүй болох Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан компанийн удирдлагууд хүчит бөхчүүдээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Өвөрхангай аймаг, Төгрөг сумын харьяат улсын гарди Ц.Бямба-Отгон

Өвөрхангай аймаг, Баян-Өндөр сумын харьяат аймгийн арслан Т.Довчинсэмбээ

Өвөрхангай аймаг, Зүүнбаян-Улаан сумын харьяат цэргийн арслан Б.Өлзийсайхан