БАРИЛГАЧДЫН БАЯРЫН БАРИЛДААН БОЛНО

Барилгын салбарын шилдэг аж ахуйн нэгж НУТГИЙН БУЯН ГРУПП нь жил бүрийн 9-р сард Монгол улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Тус барилдаан нь энэ жил 09-р сарын 08-ны ням гарагт 12 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Тус барилдааны түрүү бөхийг 10сая төгрөгөөр байлах бол 3 азтай үзэгчийг шалгаруулан тус бүр 1сая төгрөг гардуулан өгнө.

Монголынхоо нийт бөх сонирхогчид, барилгын салбарынхан та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.