Монголын үндэсний бөхийн холбоо, “Арвайн Үндэс” ХХК-тай хамтран 16 дахь жилдээ зохион байгуулж буй Улсын арслан цолны хүндэтгэл Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 120 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “НУТГИЙН БУЯН ГРУПП”, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, Нуман Сүлд ХХК, “Хөвсгөлийн Хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун үзүүрлэв.
Дөрөвт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Эрч” спорт хороо, Монос групп, “Хөвсгөлийн Хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Ц.Содномдорж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, Атар Трейд ХХК, АПУ ХК, “Таван Хан” дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр нар шалгарлаа.
Наймд улсын заан Ц.Одбаяр, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Э.Батмагнай, улсын начин Э.Мөнхжаргал нар үлдэв.
