АМЖИЛТЫН БАЯРАА ХИЙЛЭЭ

Бүтээн байгуулагч хамт олон Нутгийн Буян Группийн хамт олон 2025 оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж, 2026 онд улам ихийг хийх зорилтын эхлэл болсон Шинэ жилийн баярын арга хэмжээгээ зохион байгууллаа.

Энэ жил манай хамт олон улсын хэмжээний 2 том бүтээн байгуулалт дээр 6 блок барилгыг улсын комиссд хүлээлгэн өгсөн бол өөрсдийн хэрэгжүүлж буй Хаппи резиденс хотхоны 1-р ээлж болох 640 айлын орон сууцны 8 блок барилгыг иж бүрэн дуусган, гадна дэд бүтэц, 1.5га талбайд ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай усан оргилуур, 1000 гаруй авто машины гадна болон дулаан зогсоолын хамт бүрэн ашиглалтад оруулсан мөн Хубилай зочид буудлын 7 давхар үйлчилгээний барилгыг гадна дэд бүтцийн ажлын хамт бүрэн ашиглалтад оруулсан зэрэг олон бүтээн байгуулалтыг хийлээ.

Энэхүү арга хэмжээний үеэр компанийн шилдэг ажилчдаа шагнан урамшууллаа.

ШИЛДЭГ АЖИЛТАН МӨНГӨН ШАГНАЛ – 13 ажилтан

САЛБАРЫН ШИЛДЭГ АЖИЛТАН ГАДААД УЛСАД АЯЛАХ ЭРХИЙН БИЧИГ – 15 ажилтан

ГРУППИЙН ШИЛДЭГ АЖИЛТАН – 9 ажилтан

Компанийн нийгмийн хариуцлагийн хүрээнд төдийгүй ажилчдын амьдралд бодит дэмжлэг үзүүлэх стратеги зорилтын хүрээнд тодруулан шагнадаг ГРУППИЙН ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ АЖИЛТАН шагналыг 2 ажилтан хүртэж 2 өрөө орон сууцны 30% хөнгөлөлтийн эрхийн бичгээ гардан авлаа.

БАРИЛГЫН САЛБАРЫН ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ – НУТГИЙН БУЯН ГРУПП

Чанарын дээдийг танд