ШИНЭ ОНЫ АНХНЫ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЛЭЭ

Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн баярын барилдаанд хүчит 128 бөх зодоглосноос Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Нутгийн Буян Группийн бөх Монгол улсын арслан Ц.Бямба-Отгон 7 даван түрүүлснээр энэ оны анхны түрүүгээ хүртлээ.

Монгол Улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталснаас хойш 1940, 1960, 1992 онуудад гурван удаа Үндсэн хуулиа шинээр баталсан түүхтэй.

1980-аад оны сүүлчээс Монгол оронд өөрчлөлт, шинэчлэлтийн уур амьсгал бүрэлдэж, улмаар Ардчилсан нийгэмд шилжих үйл явц хурдацтай өрнөсөн.

Ардчилсан нийгмийн үндэс суурь болсон шинэ үндсэн хуулийг Ардын Их хурлаар нийт 76 хоног хэлэлцэж, 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ардчилсан шинэ Үндсэн хуулийг оршил, 6 бүлэг, 70 зүйлтэйгээр баталсан юм.