“Төвийн бүсийн барилга экспо-2026” үзэсгэлэнд амжилттай оролцлоо

🇲🇳 Монгол Улсад орчин цагийн Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд анх удаа бүс нутгийг хамарсан “Төвийн бүсийн барилга экспо-2026” барилгын салбарын үзэсгэлэн яармаг амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

👷🏗️Барилгын салбарын төсөл, шинэ технологи, шинэлэг инновацийг нэг дор төвлөрүүлсэн энэхүү арга хэмжээ зөвхөн бүс нутгийг хамарсан биш олон улсын хэв шинжтэй боллоо.

✅ Энэ нь Төвийн бүс барилгын салбарын хөгжлийг түүчээлж, барилгын материал үйлдвэрлэл, худалдааны томоохон ложистик сүлжээ бий болсон нь хэдийнэ дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж эхэлснийг энэ удаагийн экспо нотлон харууллаа.

“Төвийн бүсийн барилга экспо-2026”-д

📌 92 аж ахуйн нэгж оролцож

📌 Үзэсгэлэнгийн хэмжээнд 11 тэрбум гаруй төгрөгийн хэлцэл хийгдэж

📌 Нийт 2500 гаруй иргэд оролцогч мэдээлэлтэй танилцлаа.

Нутгийн Буян Групп нь тус үзэсгэлэнд барилгын материал нийлүүлтийн чиглэлээр хамтран ажиллах санал танилцуулан оролцлоо.