БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ ХАМТ ОЛОН ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Барилгын салбарын шилдэг аж ахуйн нэгж бүтээн байгуулагч НУТГИЙН БУЯН ГРУПП 2022 оныхоо ажлаа дүгнэж ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан ажилласан оны шилдэг ажилчдаа тодруулан алдаршууллаа. Чанарыг эрхэмлэгч Нутгийн Буян Групп нь 2022 онд хаппи резиденс хотхоны А8 блокыг бүрэн ашиглалтад оруулж А4. А5. А6 блокуудын гүйцэтгэлийг 80-аас дээш хувьд хүргэж, мөн Монгол улсын хамгийн том хэмжээ бүхий улсын шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор ажлын гүйцэтгэл нь улсаас өндөр үнэлгээ авсан төслөөр шалгарч, Ривер Палас, Очир Сити хотхон, Хаппи парк зэрэг төслүүдийн ажлуудыг 2022 ондоо эхлүүлээд байна. Эдгээр ажлуудыг төр засгаас өндөрөөр үнэлж Барилга Хот Байгуулалтын яамнаас 2022 оны Барилгын салбарын ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ-ээр Нутгийн Буян Группийг тодруулан өргөмжилсөн. Мөн нийгмийн хариуцлагийн хүрээнд тэрбум мод үндэсний хөтөлбөрийг дэмжин Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт мод тарих ажлыг өөрсдийн хөрөнгөөр эхлүүлээд байна.

Салбарын шилдэг ажилтнаар 10 ажилтанг тодруулж тус бүр 2.000.000 төгрөгөөр шагнан урамшууллаа.